Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УРАН ЖОЛООДЛОГЫН ТЭМЦЭЭН ЭНЭ САРЫН 24-НД БОЛНО

2018-03-22

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн осол, хэргийг бууруулах, жолоочийн хөдөлмөр, мэргэжлийн онцлогийг таниулах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймагт ГХУСАЗСЗ, аймгийн ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар хамтран "Уран жолоодлого" сайн жолооч шалгаруулах, "Жолоочийн нэг өдөр" тэмцээн, хөтөлбөрт ажлыг аймгийн төвд /"Мандал бэл" авто сургуулийн сургалтын талбай буюу Элит Мандал зоогийн газрын эсрэг тал/ 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цагт эхлүүлнэ. Тэмцээний үеэр иргэд, жолооч нарт хандсан мэдээ мэдээлэл, санал хүсэлт авах, жолоочийн эрх сэргээсэн үнэмлэх олгох зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд болно. Зорчигч иргэд, жолооч та бүхийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%