Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОРООДЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГУУДЫН ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

2018-03-30

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 19 хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах багийн гишүүдийн дунд үйл ажиллагааг нь дэмжих, ажлын уялдаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үзүүлэх сургалт зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, зөвлөлийн гишүүн дүүргийн Прокурорын газрын дарга Д.Булганцэцэг, хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, иргэний танхимын ажилтан нар оролцож, харилцан туршлага солилцож санал бодлоо илэрхийллээ.
Сургалт дүүргийн 3 дугаар хорооны Иргэний танхимд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаараа 2017 онд Тэргүүн байрт шалгарсан тус хорооны Урьдчилан сэргийлэх баг хамт олны ажлын туршлага, багийн гишүүдийн оролцоо, нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ-га, СӨХ-дийн үүрэг оролцоо зэргийг сурталчлах, хамтран туршлага судалж санал солилцох хэлбэрээр үр дүнтэй явагдсан юм. 

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Урьдчилан сэргийлэх багаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан шинэлэг ажлуудаас дурдвал:

• Урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан сургалт 20 удаа давхардсан тоогоор 3158 иргэн хамрагдсан. 
• Гэрч хохирогч нарыг хамгаалах болон ганцаарчилсан уулзалт хийх шаардлагатай иргэдэд үйлчилэх тэдний санал бодлыг сонсох, нууцыг хадгалах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Уулзалтын өрөө”-г шинээр тохижуулсан.
• Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор СӨХ болон ААНБ-дад камержуулах ажлыг өрнүүлж орц болон давхар бүрт камер суурилуулсан нь орцонд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлттэй байна.

















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%