Хэнтий аймагт
Удирдах ажилтны 2-р зөвлөгөөн 2 дахь өдрөө үргэлжилж сүүлийн өдрөө
“Сахилга хариуцлагыг сайжруулах нь” сэдвээр явагдан төрийн байгууллагуудын 190
гаруй удирдах албан тушаалтан хамрагдлаа.
Энэхүү зөвлөгөөнийг төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг
дээшлүүлэх, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангах, хууль эрхзүйн мэдлэг
мэдээлэл олгож чадавхжуулах зорилгоор аймгийн ЗДТГ-аас санаачлан 2 дахь жилдээ
зохион байгууллаа.
Уг зөвлөгөөний төгсгөлд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга
У.Бямбасүрэн нар
дараах иргэдэд шагнал гардуулав.
Үүнд:
Засаг даргын нэрэмжит ЖУУХ БИЧГЭЭР
Бор-Өндөр сумын ЗДТГ-ын дарга З.Ууганжаргал, Баянмөнх сумын ЗДТГ-ын дарга
А.Болормаа нар
ХҮНДЭТ ТЭМДГЭЭР Баян-Овоо
сумын ЗДТГ-ын дарга Б.Сарантуяа, Баянмөнх сумын Соёлын төвийн эрхлэгч
Ц.Болдбаатар, Мөрөн сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Цэндбаяр, Дархан сумын
ЭМТ-ийн эрхлэгч Л.Баасанхишиг, Хэрлэн 2-р сургуулийн захирал К.Түмэндэлгэр,
Баян-Адрага сумын цэцэрлэгийн эрхлэгч Г.Азжаргал нар,
ХАН ХЭНТИЙН АЛДАРТАН тэмдгээр
Баянхутаг сумын ЭМТ-ийн эрхлэгч Э.Ундрахнаран, Өлзийт сумын ЭМТ-ийн эрхлэгч
Ч.Батцэцэг, Хэрлэн сумын ЗДТГ-ын дарга Г.Болд, Жаргалтхаан сумын ЗДТГ-ын дарга
Л.Цэнгэл, Дадал сумын ЕБС-ийн захирал Д.Дамдинпүрэв, Баянхутаг сумын
цэцэрлэгийн эрхлэгч Э.Энхтайван, Бэрх тосгоны цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаа,
АХМАДЫН ХОЛБООНЫ ШИЛДЭГ СУМААР Мөрөн,
Галшар, Хэрлэн сум
ЭХ ХЭЛЭЭ ДЭЭДЛЭГЧ ШИЛДЭГ СУРГУУЛИАР И.Эрдэнэтогтох
захиралтай Баянмөнх сумын ЕБС, Л.Оюунгэрэл захиралтай Бэрх тосгоны ЕБС,
К.Түмэндэлгэр захиралтай Хан-Хэнтий цогцолбор сургууль,
ЭХ ХЭЛЭЭ ДЭЭДЛЭГЧ ИРГЭНЭЭР Майдарын
эрин сан төрийн бус байгууллагын тэргүүн Д.Ганбаяр,
ШИЛДЭГ СУРГАГЧ БАГШААР Баянмөнх
сумын ЕБС-ийн эх хэлний багш Г.Бүрэнцэцэг нар тус тус шагнагдлаа.