Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ШИЛДЭГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЛАА

2018-04-03

               "ШИЛДЭГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” ТЭМЦЭЭНИЙ ДҮН ГАРЛАА

 

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Аймгийн Прокурорын газар хамтран “ШИЛДЭГ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТАН” уралдааныг 2 үе шаттайгаар Зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий байгууллагуудын хэмжээнд 2018 оны 3дугаар сарын 26-30-ны хооронд зохион байгуулж өнөөдөр уралдааны дүн гарлаа.

Зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэг бүртгэх ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой зохион явуулсан уг уралдааны 2-дугаар шатны шалгаруулалтад НЭГДҮГЭЭР БАЙР 30 оноогоор Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Н.Мөнхчимэг /Цом, Алтан медаль/, ХОЁРДУГААР БАЙРЫГ 28 оноогоор аймгийн Татварын хэлтсийн Г.Баянзул, ГУТГААР БАЙРЫГ 25 оноогоор Аймгийн Цагдаагийн газрын Д.Сугаржав, ТУСГАЙ БАЙРЫГ Гадаадын иргэн харъяатын газрын зүүн бүс дэх газрын Хэнтий аймаг дахь албаны Д.Дэлэг нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%