Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“АХМАД ЖИЛ - 2018” СПОРТЫН V ДУГААР НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-04-03

         2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмад жил - 2018” спортын V дугаар наадмыг 2018 оны 04 дүгээр сарын 6-11-ний өдрүүдэд зохион явуулж байгаа бөгөөд өнөөдөр /2018.04.03/ тус наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо.


       
         Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван нар оролцсон юм.


         
          Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат спортын V их наадмыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү спортын наадмын гол зорилго нь Монгол улсын Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн Газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэхээр 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд биеийн тамир, спортод ахмад үеийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх, өсвөр үе, залуу хойч үедээ ахмад тамирчдын ур чадвар, туршлагыг сурталчлан таниулах явдал юм” хэмээн онцлов.


          
         Энэ жилийн арга хэмжээнд нийтдээ 18 баг 3 сумын 500 гаруй ахмад тамирчид софт волейбол, ширээний теннис, даам, шатар, нийтийн бүжиг, хийн дасгал гэсэн спортын 6-н төрлөөр 90 багц медалийн төлөө өрсөлдөж байна.



       Тамирчдын 10 гаруй хувь нь спортын зэрэг цолтой, Олон улсын хэмжээний мастерууд, баг, сумын шилдэг баг тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна.









Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%