Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА НОМ УНШИХАД УРИАЛЛАА

2018-04-04

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017-2020 оны үйл ажиллагааны үндсэн Зорилтод "Оюунлаг иргэдийг олноор бий болгох", эерэг хандлага, зөв сайн зүйлд уриалан дуудах, "ном унших, унадаг дугуй унах, шатар тоглох, ус, цаас хэмнэх, гялгар уут, цаасны хэрэглээг бууруулах, мод тарих, эх хэл бичгээ сурах" зэрэг хөдөлгөөнийг иргэд байгууллагын санаачлага оролцоог дэмжих замаар аймгийн хэмжээнд Хурлынхаа ивээл дор өрнүүлнэ гэж заасан байдаг.

Үүний хүрээнд аймгийн Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит Нийтийн номын сан “ЗӨӨВРИЙН УНШЛАГА” үйлчилгээг иргэн, байгууллага бүрт хүргэн ажиллаж эхэллээ.

Уг үйлчилгээг юуны түрүүнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд танилцуулан ажилчин албан хаагчдад сонирхсон номыг нь хүргэж өгөн үйлчиллээ.

Иргэн бүрт, гэр бүлийн гишүүн бүрийн хүсэл сонирхол, саналыг харгалзан захиалга авч өргөө гэрт тань болон ажлын байранд тань хүргэн үйлчилж байгаа ажээ.

Иргэн та хүссэн номоо гэртээ болон ажлын байрандаа захиалан авч хүргүүлэн уншихийг хүсвэл доорх утсаар захиалга өгөх боломжтой юм.

УТАС: 7056-2104, 9884-4288, 8002-4288

БИД Ч БАС НЭГДЛЭЭ, ИРГЭН ТА Ч БАС НЭГДЭЭРЭЙ...

 

НОМ УНШИХ НЬ ХҮНИЙ ТАНИН МЭДЭХҮЙГ ХУРЦАЛЖ УХААНЫГ ТАНЬ ТЭЛДЭГ...



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%