Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УРАН ЖОЛООДЛОГЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2018-04-04


Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, энэ төрлийн осол, хэргийг бууруулах, жолоочийн хөдөлмөр, мэргэжлийн онцлогийг таниулах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймагт ГХУСАЗСЗ, аймгийн Цагдаагийн газар хамтран Уран жолоодлогын "Жолоочийн нэг өдөр" тэмцээн, хөтөлбөрт ажлыг аймгийн төвд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Тэмцээнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 1, сая 773 мянган төгрөгийн зардлаар дэмжиж, ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Цагдаагийн газар ажилласан юм. Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан, нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, шадар зөвлөх Б.Одгэрэл, Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Баярхүү, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хошууч Б.Онон нар оролцсон бөгөөд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан тэмцээнд оролцогчдод болон хөгжөөн дэмжихээр ирсэн үзэгч, иргэд олон нийтэд хандан амжилт хүсэж, цаашид уламжлал болгон явуулах, боловсронгуй болгох, тэмцээнд оролцогчдыг нэмэгдүүлэх, бүсчилж зохион байгуулах боломжийг судлах зэргээр өргөжүүлэх хэрэгтэй байгааг онцлон хэллээ.

Тэмцээн туг сүлжих, 90 градуст тээврийн хэрэгслийг байршуулах, замын хөдөлгөөний хууль, дүрэм, эрх зүйн мэдлэгийг шалгах тест бөглөх, хажуугийн зогсоолд тээврийн хэрэгслийг байрлуулуулах, автомашины дугуйг солих, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, замын тэмдэг эвлүүлж тайлбарлах, автомашиныг чирч дараагийн цэгт аваачих, 10 метр хийн буугаар 2 сумаар буудах, 100 метрт хурд авч тогтоосон зайд урд дугуйг байрлуулах гэсэн дараалалтай нийт 10 төрлөөр өрсөлдөн ялагч тодров.

Тэмцээний тусгай байрт ХААН банкны “Пассат” баг 3 дугаар байрт “Хэрлэн” баг 2 дугаар байрт аймгийн Цагдаагийн газрын “Хийморь” баг Тэргүүн байрт Тээвэрчдийн холбооны “МИ-8” баг /Г.Сайнбаяр, Д.Болдхуяг/ эзэллээ. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдад буюу 16 багийн 32 тамирчин, хөгжөөн дэмжигчийн төрөлд оролцсон 12 иргэнд автомашины ослын зогсолтын тэмдэг, санамж, сэрэмжлүүлэг, зурагт хуудас зэргийг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Батсайхан, Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Баярхүү, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хошууч Б.Онон, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.Мөнх-Эрдэнэ нар гардуулж талархал илэрхийлэв.









Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%