Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ЭРҮҮЛ ИРГЭН-ӨРХИЙН ХӨГЖИЛ” НЭГ САРЫН АЯНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

2018-04-06

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, дүүргийн Эрүүл мэндийн төв, хороодын Өрхийн Эрүүл мэндийн төв, 1-19 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс 30 хүртэл хугацаанд Иргэдэд Эрүүл мэндийн тухай хууль, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, сургалт, тусламж, үйлчилгээ үзүүлэх замаар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, эрүүл мэндээ хамгаалах идэвх санаачлагыг өрнүүлж, иргэдийн оролцоог хангах зорилгоор “ЭРҮҮЛ ИРГЭН-ӨРХИЙН ХӨГЖИЛ” сургалт, үйл ажиллагааг 1-19 дүгээр хороодын иргэдийн дунд зохион байгуулах гэж байна. 
Энэхүү арга хэмжээний нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 06-ны өдөр дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхимд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайнболд, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, 14-р хорооны Засаг дарга, Төлөөлөгч Л.Ариунтуяа, ИНХ-ын дарга н.Батанов, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, ИООНХХ-ийн дарга Т.Уламбаяр, дүүргийн  ЭМТөв, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд, УЗХорооны дарга ажилтнууд, хороодын Засаг дарга, Эрүүл мэндийн сайн санааны туслагч нар оролцлоо.

Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаанзагалмайн хороон, 1-19 дүгээр хорооны Засаг дарга, ӨЭМТөв, ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан, Эрүүл мэндийн сайн санааны туслагч нар оролцов.
Арга хэмжээг дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нээж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал “Эрүүл иргэн-Өрхийн хөгжил” сургалт, үйл ажиллагааны талаар, ЧЭМТ-ийн НЭМ-ийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Г.Эрболд энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны талаархи мэдээллийг тус тус танилцуулсан юм. 
Энэхүү арга хэмжээний хүрээнд 
1. Дүүргийн хэмжээнд 06 сартайгаас 5 настай нийт 17071 хүүхдүүдээс жингийн алдагдалтай 81, өсөлт хоцролттой 34 хүүхэд нийт 115 хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр цагаан хорхой, рахит, цус багадалтыг тодорхойлж, хүүхдийн нэмэгдэл хоолны 12 өдрийн сургалтыг зохион байгуулж эрүүлжүүлэх, эмзэг байдалд байгаа, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд сэтгэл санааны болон хүнсний дэмжлэг үзүүлнэ.
2. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийг сургалтад хамруулах, амьдралын зөв хэв маяг, орчин нөхцөлд судалгаа хийж, “Гэр үнэлгээ”-ний аргачлалыг ашиглан сургалт, зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлнэ. 
3. Эрүүл мэндийн тухай хууль, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаа болон Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг хороодын Иргэний танхимаар зохион байгуулж, иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлнэ. Сургалтад дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид оролцоно. 








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%