Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХАН ХЭНТИЙН ЗОХИОЛЧИД НЭГЭН ДЭЭВЭР ДОР

2018-04-26

Хан Хэнтий нутгийн зохиолчдын шүлэг бүтээлийн эмхэтгэл болох “ХАН ХЭНТИЙН САЛХИ” номын нээлтийг Дэлхийн номын өдрийн хүрээнд Ардын дуу бүжгийн Хэнтий аймгийн Хан Хэнтий Чуулгад зохион байгууллаа.

Номын нээлтийн үйл ажиллагааг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Аймгийн  Засаг дарга Н.Ганбямба нар нээж Хэнтий аймгийн зохиолчдын бүтээлийн чуулган “Хан Хэнтийн салхи” номын редакцийн зөвлөлийн хамт олонд номын дээжийг гардуулан өгөв.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж хэлсэн үгэндээ: “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс номтой нөхөрлөх, номын санг дэмжих, номыг бэлгэнд сонгох, номын санг өөрийн байгууллагын дэргэд байгуулж үйлчлэх, уншигч зохиолчдын уулзалт зохион байгуулах, ном унших орчныг бий болгох зэрэг ажлыг санаачлан ажил хэрэг болгохоор зорин ажиллаж нийт Хэнтийчүүдээ гэгээрүүлэх, ном  унших хүслийг бадраах, чөлөөт цагаа ажил хэрэгч өнгөрүүлэх, оюун ухаанаа хөгжүүлэх, хүүхэд багачуудыг шинжлэх ухааны үндэстэйгээр номтой нөхөрлүүлэх, насан туршийн боловсролыг дэмжих номын хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор нийт иргэд, оюутан сурагчдын дунд Б.Ренчины нэрэмжит “Улсын төв номын сангийн” дэмжлэг, Р.Чойномын нэрэмжит аймгийн Нийтийн номын сангийн зохион байгуулалтыг хамтатган “Бүтээлч уншлагын” аймгийн уралдааныг Хэнтий аймгийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн зарлаж байна. Энэ уралдааны манлайлагчдыг бид улсын болон гадаад орны дэлхийд алдартай номыг санг үзэх, аялах эрхээр урамшуулахаар бэлтгэж байна. Энэхүү дэлхийн номын өдрийг Хэнтий аймаг ач холбогдол өгч, хөтөлбөр төлөвлөгөө арган, ажлын хэсэг томилон анх удаа тэмдэглэж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон тэмдэглэж, уншигч зохиолчдыг уулзуулж хэвшүүлнэ” гэдгийг мөн дурьдсан юм.

Хииморь бүрэн, хоймор нутгийн оюуны тэнхээтнүүдийн бүтээл туурвилыг нэгэн дээвэр дор хураасан энэхүү номын нээлтэнд хүрэлцэн ирсэн дараах зохиолчдыг АЙМГИЙН ХҮНДЭТ ТЭМДГЭЭР шагналаа.

-МУСГЗ орчуулагч, яруу найрагч Норовлин сумын харъяат Ж.Нэргүй,

-Хан Хэнтийн салхи номын  редакцын зөвлөлийн гишүүн БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн Норовлин сумын харъяат Д.Наранзул

ХАН ХЭНТИЙН АЛДАРТАН ТЭМДГЭЭР “Хэрлэн тооно” уран бүтээлийн нэгдлийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал

-Монголын зохиолчдын эвлэлийн шагналт сэтгүүлч яруу найрагч Г.Сонинбаяр

-Яруу найрагч Б.Амартүвшин  

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “СҮЛД” тэмдгээр яруу найрагч Б.Галсансүх, Нэвтрүүлэгч МУСГЗ Ш.Бямбацогт нарыг тус тус шагналаа.

Мөн Дэлхийн Монгол туургатны зохиолчдын академиас  Их монгол улс гарвалтай Эзэн Чингис хааны удамт Хан Хэнтий нутгийн яруу найргийн” Хан Хэнтийн салхи” номыг олны хүртээл болгоход оруулсан хувь нэмрийг нь үнэлж “ДЭЛХИЙН МОНГОЛ ТУУРГАТНЫ ЗОХИОЛЧДЫН АКАДЕМИ” –ийн Хүндэт өргөмжлөлөөр Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, редакцын зөвлөлийн дарга, Р.Чойномын өвийг хамгаалах Өд сангийн тэргүүн Д.Ганболд нарыг шагналаа.

Энэ үеэр “Хэрлэн тооно” уран бүтээлийн нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүд Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан болон Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нарт хүндэтгэл үзүүлэв.

Энэхүү номын нээлтийн үйл ажиллагаанд Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид болон МУГЖ Н.Төмөрхуяг хүрэлцэн ирж ая дууны түрлэг өргөлөө.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%