ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “БИТ”, “ЧИНГЭЛТЭЙД ҮЙЛДВЭРЛЭВ” ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга С.Мөнгөнсар, гишүүн Төлөөлөгч С.Энхтайван, С.Отгонсүрэн Ш.Батсүрэн нар батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаа, 2017 оны төсвийн гүйцэтгэлтэй танилцлаа. Мөн “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй зөөврийн ажлын байрнууд, 1 дүгээр 40 мянгат, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн “Чингэлтэйд үйлдвэрлэв” төвүүдийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 27 дугаар тогтоооор батлагдсан “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн хүрээнд 2016 оноос дүүргийн хэмжээнд 60 зөөврийн ажлын байр бий болгосон байна.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8