Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2018-04-30


          Сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нар, аймгийн Хурлын ажлын албаны зарим албан хаагчдын хамт Удирдлагын Академийн Мэргэжил дээшлүүлэх институтын төлөвлөгөөт сургалтад хамрагдлаа. Сургалт 4 хоног үргэлжилсэн бөгөөд дадлага ажил, онол хосолсон ажил хэрэгч сургалт болсон байна.
          Сургалтын агуулгад "иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэр, албан бичигт тавигдаж байгаа шаардлага, боловсруулалт, найруулга зүй, Хөгжлийн бодлого төлөвлөлт, Ажлын байрны шинжилгээ, Бодлогын баримт бичгийн боловсруулалт, үнэлгээ, Төсвийн ил тод байдал, хурлын байгууллагын хяналт, Ажлын байрны тодорхойлолт, Төрийн албаны шинэчлэл" сэдвүүдийг багтаасан байна. Энэ сургалтад Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн сумдын Хурлын нарийн бичгийн дарга нар хамт хамрагдсан нь нэг нэгнээсээ туршлага судлах, цаашдын хамтран ажиллах бололцоог нээсэн гэж үзэж байна.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%