Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ"- ХАМТДАА ШИЙДЬЕ

2018-04-30


Өнөөдөр Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа шийдье” зүүн бүсийн зөвлөгөөнийг Хэнтий аймагт анх удаа зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнд НҮБ-ын хүүхдийн сан, Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн Алба, Зам, Тээврийн хяналтын төв, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциаци, Дорнод, Сүхбаатар аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, хэлтсийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд гэсэн олон талууд оролцсон ажил хэрэгч зөвлөгөөн эхэлж байна. Тэд төв, орон нутгийн зам дахь хөдөлгөөний аюулгүй байдал, эрсдэл, гэмт хэрэг, зөрчлийн тоо, гаралт, шалтгаан, одоогийн нөхцөл байдал, цаашдын ажлын уялдаа, дүгнэлт, хэргжүүлэх арга зам, сайн туршлага, хөдөлгөөний соёл, хурд, хууль бус тээвэр, автозамын засвар, арчлалт зэрэг олон асуудлаар зөвлөлдөж, ажил хэрэгч шийдлүүдийг гаргах юм. /Зөвлөгөөний зардлыг зүүн 3 аймаг хамтдаа шийдвэрлэсэн байна./





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%