Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хурлын дарга шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцлоо

2014-09-01

Өнөөдөр бүх шатны сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жил эхэлж байна. 2014-2015 оны хичээлийн жилд Дорнод аймгийн ЕБС-иудын 52 бүлэгт зургаан настай 1682 хүүхэд элсэн орж байна. Эдгээр шинэ сурагчдын 986 нь Хэрлэн сумын ЕБС-иудад орж байгаа бол 789 нь сумдын сургуулиудад элсэж байгаа юм.

Өнөөдөр  ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар Хэрлэн сумын 8-р сургуулийн шинэ хичээлийн жилийн  нээлтийн үйл ажиллагаанд оролцож хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%