Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭНИЙ ТАНХИМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ИРГЭНИЙ ОРОЛЦООГ ХАНГАХ АСУУДЛЫН ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖИЛ, ТУРШЛАГААСАА ТАНИЛЦУУЛЛАА

2018-05-01

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан Нийслэл, дүүргийн Хурлын ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Иргэний танхимын ажилтнуудын сургалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд, 19 хорооны Иргэний танхимын ажилтнууд хамрагдлаа. 
Арга хэмжээг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нээж Засгийн газрын ахлах реферэнт П.Зоригтбаатар “Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөвшлийн асуудал, Хууль зүй дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Алтантуяа “Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн байдал, хэлэлцүүлэг зохион байгуулах тухай, Нийслэлийн ИТХ-ын Хуралдаан зохион байгуулалт, иргэний оролцооны хэлтсийн дарга М.Халтар “Нийслэл, дүүрэг хороодын иргэний танхимын хамтын ажиллагаа, иргэний оролцоог хангах асуудал, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын олон нийтийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Т.Өлзийханд “Орон нутгийн иргэдийг оролцуулах арга зүй сэдвүүдээр тус тус мэдээлэл өгч, Иргэний танхимын ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэх чиглэлээр саналыг нь сонсож ярилцав. 

Мөн үеэр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал дүүргийнхээ 19 хорооны иргэний танхимын үйл ажиллагаа, иргэний оролцоог хангах асуудлын талаар хэрэгжүүлж буй ажил, туршлагаасаа танилцуулсан юм. 

Сургалтад Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн ажилтнууд, 19 хорооны Иргэний танхимын ажилтнууд хамрагдаж, харилцан санал солилцлоо. 
Нийслэл, дүүргийн Хурлын ажлын албаны иргэний оролцооны асуудал хариуцсан хэлтэс, хороодын Иргэний танхимын ажилтнуудын ажлын чиг үүргийг боловсронгуй болгох, иргэдийн саналыг авах-хэлэлцүүлэг зохион байгуулах, хамтран ажиллах, туршлага мэдээлэл солилцох зэрэг цаашдын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр  энэхүү сургалтыг цаашид давтамжтайгаар зохион байгуулахаар боллоо. 








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%