Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Монголбанк “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-тэй боллоо

2018-05-02

Монголбанк “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-тэй боллоо

Огноо: 2018/05/01

Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн бодлогын асуудлаар суурь болон эмпирик судалгааг хийх, төрийн бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх зорилгоор Монголбанк дэргэдээ “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г шинээр үүсгэн байгууллаа. Тус хүрээлэнгийн захирлаар УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэл томилогдож байгаа ба тус хүрээлэнд Монголбанкнаас болон сонгон шалгаруулалтаар шалгарсан эдийн засагчид, судлаачид ажиллах юм.

Нээлтийн ёслолд оролцсон Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ “Би Сангийн сайдаар ажиллаж байх үедээ Монгол Улсын хэмжээнд томоохон суурь, судалгаануудыг гүйцэтгэх “Эдийн засгийн судалгааны хүрээлэн”-г байгуулах санал, санаачилга гаргаж байсан ч ажил хэрэг болж амжаагүй. Үүнд би харамсаж явдаг байсан. Харин өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн хувиар өөрийн бодож, санаж явсан зүйлээ биелүүлж, “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-гийн шавыг тавьж байгаадаа баяртай байна. Бид энэ удаад зөвхөн шав тавих буюу хүрээлэнгийн үйл ажиллагааг дөнгөж эхлүүлж байна. Цаашдаа энэхүү хүрээлэн нь илүү хүчирхэг, том институци болж, бодлогын томоохон судалгаа, шинжилгээг хийж, эдийн засгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх болно” гэв.

Мөн тус хүрээлэнгийн захирал  С.Дэмбэрэл  хэлэхдээ “Олон улсын жишгийг харахад Төв банкныхаа дэргэд албан ёсны судалгааны байгууллагатай байх нь олон талын ач холбогдолтой. Хүрээлэнгээ нээгээд бид нийгэм, микро бизнесийн орчин, хөдөөгийн хотжилт, хөгжилтэй холбогдсон өргөн цар хүрээний судалгаа хийх даалгаврыг эхний ээлжинд авлаа” хэмээн тодотголоо. Мөн тэрээр энэ үеэр тус хүрээлэнгээс гаргасан анхны судалгааны ажлын тайлангаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд хүлээлгэн өгөв. 

Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл туурвидаг судалгааны байгууллага цөөн тоотой байдаг бөгөөд эдийн засгийн судалгааны бүтээлүүдийн санхүүжилт, боловсон хүчний нөөц бололцоо хомс тул  Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаас “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г байгуулах шийдвэр гаргасан нь өнөөдрөөс ийнхүү албан үйл ажиллагаагаа эхэлж байна.

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%