Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯНМӨНХ СУМЫН БАЯНБУЛАГ БАГТ АЖИЛЛАВ

2018-05-02


 

            Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг дараагийн баг болох Баянмөнх сумын Баянбулаг багт ажиллалаа.

 

            Баянмөнх сумын хувьд 2018 оныг “Бэлчээрийн зохистой хэрэглээ, малчин миний оролцоо”-ны жил болгон зарлажээ.

 

            Тус суманд оготно малын бэлчээр талхалж байгаагаас шалтгаалан мал бүхий иргэдтэй хамтран оготны хор авч нүхэнд нь хийх зааварчилгаа өгөн ажиллаж байна.

 

            Уулзалтын үеэр иргэд ажлын хэсгийн мэргэжилтэнгүүдээс асууж тодруулах зүйлсээ асуун мэдлэг мэдээлэл олж авсандаа талархалтай байгаагаа илэрхийлж байв.

 

            Энэ үеэр иргэд булаг шанд, малын бэлчээрийн асуудал болон мөн л үүл буудуулах арга хэмжээ авч өгөхийг хүсч байлаа.

...Нэн тэргүүний асуудлын нэг бол Хулжийн аман хужир...

        Хулжийн хужрийг тусгай хамгаалалтад авч хашаажуулах арга хэмжээ авахыг хүссэн бөгөөд энэхүү хужир нь Дархан, Баянмөнх сумын аль нутаг дэвсгэрт хамрагдах талаар маргаантай байдаг ба Барилга хот байгуулалт газрын харилцаагаар кординац солбилцлыг шийдүүлэхийг хүссэнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга төсөв зардалаа хоорондоо зохицоод шийдвэрлэвэл асуудал байхгүй гэдгийг дуулгасан юм.

Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг маргааш буюу 2018 оны 05дугаар сарын 03-ны өдөр Баянмөнх сумын төвийн багт ажиллана.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%