ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ СИНЖАН ДҮҮРЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
БНТУ-ын Анкара хотын Синжан дүүргийн дарга Мурат Эржаны урилгаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Төлөөлөгч Б.Батхуяг, Т.Идэрцагаан, Д.Баянбат, О.Цэнддорж болон Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ажлын уулзалт хийж, Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр тал санамж бичгийн хүрээнд хот тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, нийгэм, соёлын чиглэлээр хамтран ажиллах юм. Ажлын уулзалтын үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл явцын талаар танилцуулж, Синжан дүүрэгтэй хамтарж хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Түүнчлэн төлөөлөгчид Синжан дүүргийн бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлуудтай газар дээр нь танилцлаа.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8