Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалт өндөрлөж байна.

2014-09-01

Монгол Улсын Их хурлаас 2013 оны 07 сарын 05-ны өдөр баталж, 2014 оны 01 сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа “Цагдаагийн албаны тухай” хуулийн 5-р бүлгийн 24-р зүйлд зааснаар “Олон нийтийн цагдаагийн ажилтан”-уудыг сургаж, дадлагажуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар улсын хэмжээнд нэгдсэн хөтөлбөр төлөвлөгөө батлагдаж ирсний дагуу аймгийн төв болон сумын хэмжээнд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтыг 2014 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн танхимын сургалт 7 хоног, дадлагын сургалт 14 хоног нийт 21 хоногт зохион байгуулан өнөөдөр өндөрлөж байна.

Уг сургалтын зорилго нь Олон нийтийн цагдаагийн ажилтны сургалтанд хамрагдаж буй иргэнд Цагдаагийн албаны тухай хууль, Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм, Олон нийтийн цагдаагийн ажилтантай байгуулсан гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх, мэдлэг, ур чадварыг эзэмшүүлж, хандлага төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа юм.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%