Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төвийн бүсийн аймгуудын ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уузалт, арга хэмжээ зохион байгуулагдлаа.

2018-05-08

Төвийн бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах ур чадварыг дээшлүүлэхзорилгоор сургалт,уулзалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалын дагуу энэ удаагийн уулзалтыг Төв аймгийн ИТХТ-ийн Ажлын албанаас зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээ 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумын “Говь ресорт” жуулчны баазад болов. Туршлага солилцох уулзалтад, Өмнөговь, Дорноговь,Дундговь Говьсүмбэр, Төв,Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаныхан оролцлоо. Аймгуудын ИТХ-ын удирдлагуудын өөрийн байгууллагын үйл ажиллагаа, өмнөх жилийн уулзалтаас хойш хийсэн томоохон арга хэмжээ, бүтээн байгуулалтын тухай мэдээ мэдээлэл танилцуулга бүхий илтгэлийг тавьж бусад аймгуудтай арга туршлагаа хуваалцлаа. Ажилтнуудын дунд гар бөмбөг, дартс, монгол шагайн наадгай, хөл бөмбөгийн цохилт зэрэг спортын тэмцээн зохион байгуулсан бөгөөд манай аймаг багийн нийлбэр дүнгээрээ 4-р байранд оролцсон амжилттай үзүүллээ. "Баян" шувууны өндөгний аж ахуй, Аглаг бүтээлийн хийд зэрэг нутаг орны бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%