Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН УДИРДЛАГУУД 88 БАГТ АЖИЛЛАЛАА

2018-05-14


 

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ хүргэхээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянмөнх сумын Дулаан багт ажиллалаа.

 

Уулзалтын эхэнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан аймаг, орон нутаг болон Хурлаас өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл хийв.

 

Мөн цугласан малчин иргэдэд Баянмөнх сумын Засаг дарга, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч  М.Цэнгэл сумынхаа төлөвлөгөөт ажил болон цаашдаа хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.

 

Иргэдэд Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, эрүүл мэнд, Архив, Хөдөлмөр халамж, Хууль эрхзүй зэрэг үйлчилгээг нэгэн зэрэг газар дээр нь үзүүллээ.

 

Дулаан багийн малчид нөхөн болон малчин даатгал, малын хөлийн татвар зэрэг асуудлыг хөндөж үүл буудуулах арга хэмжээ авч өгөхийг хүсч төсөв зардлын тухайд малчид өөрсдөө гаргаж өгөхөд бэлэн байгаагаа энэ үеэр хэлж байв.

 

Дулаан багийн тухайд худаг усныхаа асуудлыг шийдэж, нойлоо эко болгосон шилдэг баг ажээ.

 

 



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%