Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯНМӨНХ СУМЫН ХЭРЛЭН БАГТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЛЭЭ

2018-05-14


           

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг Баянмөнх сумын Хэрлэн багт ажиллаж малчин иргэдтэй уулзан Төрийн үйлчилгээг хүргэв.

 

Цаг агаарын нөхцөл байдал шороогоор шуурч таагүй байсан ч ажлын хэсэг багуудад Төрийн үйлчилгээ болон аймаг орон нутгаас хэрэгжүүлж байгаа мэдээллийг хүргэсээр байгаа юм.

 

Хэрлэн багийн хувьд малын бэлчээрийн асуудал, малчины нийгмийн даатгалын талаар ихэнхдээ тодруулж байсан бол Баянмөнх сумын бүх багт үүл буудуулах арга хэмжээг авч өгөхийг хүссэнд Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа хэлэхдээ: Аймгийн хэмжээнд үүл буудуулахад нийт  20 гаруй сая төгрөгийг төсөвлөсөн байгаа. Энэхүү ажлыг хийгээд явж байгаа бөгөөд энэ нь нарийн тооцоо судалгаа шаардлагатай, үүлний нягтрал зэргийг харж тохироо нь бүрдсэн үед үүл  буудуулдаг гэлээ. 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%