Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДЭЛГЭРХААН СУМЫН ХЭРЛЭН ТООНО БАГТ АЖИЛЛАВ

2018-05-14

СУМ ОРОН НУТГИЙН МАЛЧИН ИРГЭН БҮРТ ГАЗАР ДЭЭР НЬ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛСЭЭР...

           

Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ хүргэхээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Баянмөнх, Дэлгэрхаан сумдын багуудад ажиллалаа.

 

Өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно багийн малчин иргэдтэй уулзан Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Эрүүл мэнд, Хөдөлмөр халамж, Хууль эрхзүй зэрэг үйлчилгээг нэгэн зэрэг газар дээр нь үзүүллээ.

 

Энэ үеэр сумын Соёлын төвийг шинэчлэх засвар хийх боломжтой юу, сумын сургууль спорт заалгүй учраас заалта болох , сумын эмийн сангийн үйл ажиллагаанд анхаарах, өвөлжөө хаваржааны асуудал , залуучууд хууль эрхзүйн мэдлэг дутуу улмаас гэмт хэрэг үйлдэж байна, малын хулгайн чиглэлээр , багийн төвийг эзэнтэй болгох, залуучуудыг ажилтай болгох ба ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хэлж байлаа.

Үүнд сумын засаг дарга О.Анхбат хэлэхдээ: Соёлын төвийг ОНХС-аас 40 сая төгрөгөөр засвар хйихээр тендэр нь зарлагдсан байгаа, мөн хууль сурталчлан таниулах зорилгоор суманд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэдгийг дурьдлаа.

Зарим асуудалд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан хэлэхдээ:  Спорт заалны зураг төслийг гарган эргээд танилцуулаарай, Эмийн эргэлтийн сангийн тухайд аймгийн хэмжээнд тал бүрээсээ судалгаанууд хийгдэж  байгаа бөгөөд 5-р сарын 9-ний өдөр болох Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлнэ гэдгийг хэллээ.

 






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%