Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДЭЛГЭРХААН СУМЫН БАГУУДАД АЖИЛЛАВ

2018-05-14

АЙМГИЙН УДИРДЛАГУУД ХЭНТИЙ АЙМГИЙН 18 СУМЫН 88 БАГТ ХҮРЧ АЖИЛЛАЛАА

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Дэлгэрхаан сумын Хэрлэн тооно, Аварга, Долоод, Хэрлэнбаян-Улаан багуудад ажиллаж иргэд малчидтай уулзлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, Отрын бүсийн захиргааны дарга н.Амгаланбаатар, ХААХҮЯ-ны Мал үржлийн тасгийн дарга н.Батсүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгтэй хамтран Дэлгэрхаан сумын Долоод, Хэрлэнбаян-Улаан багуудад ажилласан юм.

 

Тус суманд малын бэлчээрийн асуудал нилээдгүй хөндөгдөж шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байв.

 

2007 онд багуудын хилийн цэсийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар журам баталсан ба 80,90-ээд орчим хувь нь отрын бүс нутаг байдаг. Жил бүр бэлчээрийн асуудал гардаг үүнийг нэг тийш нь болгож өгөхийг малчин иргэд хүсч байсан бөгөөд  Отрын бүсээс хасах санал уламжилж өгнө үү гэсэн санал гарсан юм.

 

Отрын бүсийн захиргааны дарга н.Амгаланбаатар “Бэлчээр ашиглалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлээд явж байгаа Отрын бүсээс хасах саналаа Аймгийн Засаг даргаар дамжуулан яаманд уламжлах хэрэгтэй” гэдгийг хэллээ.

 

Мөн энэ үеэр малын эм тарилга чанаргүй байгааг хэлэхэд ХААХҮЯ-ны Мал үржлийн тасгийн дарга н.Батсүрэн энэ оны 6 дугаар сарын 1-нээс бүх эмийн сангууд итгэмжлэлтэй болж малын эмч нар эм барих эрх авч ажиллах болно гэдгийг хэлсэн юм.

Түүх дурсгалын булш хэрэгсүүрийг хамгаалах, Дэлгэрхаан уулыг улсын тусгай хамгаалалтад авах талаар уламжилсан саналын хэрэгжилт, идэвхтэн байгаль хамгаалагчдыг урамшуулах, унаажуулах, аварга тосгон нуурыг хамгаалах зэрэг асуудлууд хөндөгдсөн ба холбогдох албан тушаалтнууд хариуг газар дээр нь өгч ажиллалаа.





Хэрлэнбаян-Улаан тосгоны Ерөнхий боловсролын сургууль болон, дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж засварын шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт суулгуулахад анхаарна гэдгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хэллээ.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%