Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН БАГУУДАД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭВ

2018-05-14


Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БАГТ хүргэхээр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 7,8-ны өдөр Цэнхэрмандал сумын Нугаар, Согоот, Баянмод, Хужхан зэрэг багуудад ажиллаж төрийн үйлчилгээг хүргэлээ.

 

Уулзалтын эхэнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан аймаг, орон нутаг болон Хурлаас өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл хийв.

Иргэдэд Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, эрүүл мэнд, Хөдөлмөр халамж, Хууль эрхзүй зэрэг үйлчилгээг нэгэн зэрэг газар дээр нь үзүүллээ.

Эдгээр багуудад гол тулгамдаж байгаа асуудлууд Малын бэлчээргүй, нутаглах газаргүй боллоо, усны ундарга багасаж байна, худаг гаргахад ус гарахаа болилоо, Хэрлэнбаян-Улааны нутгийн захиргааны зааг гаргаж өгөх хэрэгтэй байна, газар нутгийн хэрүүл жилээс жилд гардаг боллоо, Хар зүрхний хөх нуур ширгэх гэж байна, Улсын тусгай хамгаалалтад авах талаар, Цагдаа нар арга хэмжээ их авч маш ихээр торгож байна, энэ нь иргэдийг хохироож байгаа, ундны ус муу шавар шавхай ихтэй эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна, Аймгийн Нэгдсэн эмнэлэгээс сумдынхаа ахмад настангуудад үзүүлэх үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна, ахмад настны нийтийн тээврээр үйлчлүүлэх картыг хэрхэн авдаг вэ талаарх асуудлуудыг хөндсөн бөгөөд холбогдох албан тушаалтан мэргэжилтэнгүүд газар дээр нь хариу өгч ажиллалаа.

Үүнд: Ажлын хэсгийн ахлагч хэлэхдээ: “Энэ жилийг гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон заралсантай холбогдуулан 6дугаар сард Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ Цэнхэрмандал суманд ирж ажиллана, энэ бэлчээрийн асуудлын тухайд Баянмөнх сум бэлчээрийн “Зохистой хэрэглээ ба малчин миний оролцоо”-ны жил болгон зарлаж асуудлаа шийдэж байна. Малчид өөрсдөө хамтраад эрвийх дэрвийхээрээ хөдлөж бэлчээрийн асуудлаа шийдвэл боломжтой юм. Мөн Хар зүрхний  хөх нуурыг Улсын тусгай хамгаалалтад авах тухай холбогдох хороо, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэн хариу ирүүлнэ ” гэдгийг хэлсэн юм.

Согоот баг өндөр хүчдэлд холбогдсон бөгөөд багийн иргэд спорт байгууламж барих саналыг гаргаж 40 сая төгрөгийг багийнхаа малчидаас цуглаасан байна. Үүний төсөвт дэм болж аймгаас 10 сая төгрөгийг шийдэж өгөхийг малчид хүсэж байв. Аймгийн төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа бичиг баримтын бүрдэлээ гүйцээгээд хуралд оруулах шаардлагатай талаар хэллээ.

Энэ үеэр тус сумаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ж.Энх-амгалан 300.000 төгрөгийг хандивласан юм.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%