Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАВ

2018-05-14

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДАЖ, Ч.ШААРИЙБУУД БААТАР ЦОЛ НЭХЭН ОЛГУУЛАХААР ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 5 дугаар сарын 09-ны өдөр 81 хувийн ирцтэй, 2 хүн чөлөөтэйгөөр хуралдлаа.
Хуралдаанаар:
1. Галшар сумын харьяат, Монголын Ардын Армийн 6 дугаар морьт дивизийн захирагч Ч.Шаарийбуугийн мэндэлсний 110 жилийн ой, Халхын голын ялалтын 80 жилийн ойг угтан түүнийг Монгол Улсын “Баатар” цолоор нэхэн шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр,
2. Хэнтий аймгийн 95 жилийн ойг угтан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий 78 иргэнийг Монгол улсын Гавьяат цолтон, төрийн дээд одон медалиар шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр,
3. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газраас хүчингүй болгуулахаар ирүүлсэн санал, шаардлагыг хэлэлцэн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байгааг харгалзан "Мал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ"-г хэвээр мөрдүүлж, ХААХҮЯ болон Хуульзүйн яаманд энэ тухай тайлбар, хүсэлтээ албан бичгээр хүргүүлэхээр,
4. Хэнтий аймгийн хэмжээнд "Унадаг дугуй унах хөдөлгөөн"-ийг өрнүүлж, энэ чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын түншлэлийг өргөжүүлж, нийт иргэдэд унадаг дугуй унахыг уриалж, шийдвэр гаргав.
Мөн Төрийн Аудитын газрын Орон нутгийн өмчийн үр ашиг, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл, газрын болон хөрөнгийн дуудлага худалдааны явц, үр дүнгийн талаар хийсэн шалгалтын дүн, мэдээллийг сонсов.
Ирэх 6 дугаар сард зохион байгуулах Ахмадын байгууллагын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Хурлын даргын ивээл дор зохион байгуулахаар боллоо.
Хөдөө, төв нийлсэн аймгийн хэмжээний ганц баг болох Дэлгэрхаан сумын төвийн Аварга багийг талаар аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг аймгийн Хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг khentii.khural.mn сайтад байршуулах болно.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%