Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЯНГАТ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ХЭНТИЙ АЙМАГТ

2018-05-14


 

Хэнтий аймгийн мянгат малчдын зөвлөгөөн Чингис хотод зохион байгуулагдаж сум бүрийн төлөөлөл болсон 200-аад малчид оролцлоо.

Зөвлөгөөнд ИТХ-ын дарга Л.Батсайхан, МУ-ын мал үржлийн газрын малын үржлийн хэлтсийн дарга Д.Батсүрэн,
Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, Мерси кор ОУБ-ын хөтөлбөрийн орлогч захирал Ч.Сансар нар оролцож Монгол улсын Засгийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж, тэдний санал санаачлагыг сонсож төрийн бодлого шийдвэрт тусгах, малчдад нийгмийн үйлчилгээг хэрхэн хүргэх талаар мэдээ мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцлоо.

 

Энэ үеэр малчид маань төрөөс малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байсан бол зарим нь малчдын залуу халааг бэлтгэх, туслах малчдын хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, бэлчээр усыг нэмэгдүүлэх зэрэг олон санал тавьж байсан юм.
Зөвлөгөөний төгсгөлд мал маллах арга ухаанаар бусдадаа үлгэр дууриалал болсон, аймаг орон нутагтаа үнэтэй хувь нэмрээ оруулсан зарим малчдыг аймгийн хүндэт тэмдгээр шагнаж урамшууллаа.

 

 

Норовлин сумын сайн малчин П.Энхтүвшин, Батноров сумын сайн малчин Д.Батмөнх нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит “СҮЛД” тэмдгээр, Баянбадрал багийн малчин Д.Лундаажанцан Аймгийн хүндэт тэмдгээр, Сангийн далай багийн малчин С.Лхагвасүрэн, Оч багийн малчин Д.Энх-Амгалан нар Хан Хэнтийн алдартан тэмдгээр, Арвин багийн малчин Н.Чинбат, Жаргалант багийн малчин Б.Түмэнбаяр нар аймгийн Засаг даргын Хүндэт жуух бичгээр тус тус шагнагдлаа.

 

 

Дашрамд сонирхуулахад Хан Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн босгон дээр Хэнтий аймаг түүхэндээ анх удаа 4409,3 мянган толгой мал тоолуулж, малын тоо толгой 4 төрөл дээр 13,0 хувиар өслөө. Түүний дотор 184 мянгат малчин шинээр нэмэгдсэнээр Хэнтий аймаг нийт 1011 мянгат малчинтай болж улсад 1 дүгээр байрт орсон билээ.



 





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%