“ЯРГУЙ” ХҮҮХДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛЖ ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Хэнтий аймгийн Засаг
даргын ивээл дор аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион
байгуулдаг “Яргуй” хүүхдийн урлагийн их наадам 5 дугаар сарын 9-нөөс 11-ний
хооронд Чингис хотод зохион байгуулагдаж нийт 17 сумын 23 ЕБС-ийн 950 орчим
хүүхэд оролцлоо.
Наадам 11 төрлөөр
явагдсан бөгөөд төрөл тус бүрд алт мөнгө хүрэл медаль, мөн тусгай байруудын эздийг шалгарууллаа.
Мөн
нийт оноогоор 9, 12 жилийн сургалттай сургуулиудаас шилдэг сургуулиудыг
шалгаруулдаг бөгөөд дараах сургуулиуд шагналт байранд шалгарлаа.
9-жилийн
сургууль:
3 дугаар байр: Галшар сумын ЕБС /320 оноо/
2 дугаар байр: Мөрөн сумын ЕБС /377 оноо/
1 дүгээр байр: Жаргалтхаан сумын ЕБС /418 оноо/
12
жилийн сургууль:
3 дугаар байр: Бор-Өндөр сумын “Бор-Өндөр”
цогцолбор сургууль / 511 оноо/
2 дугаар байр: “Тэмүүжин” цогцолбор сургууль /651
оноо/
1 дүгээр байр “Эрдэм баян” Хэрлэн 4 дүгээр /662
оноо/ сургуулиуд тус тус шалгарлаа.
Наадмын
шилдэг багшаар “Тэмүүжин” ЦС-ийн бүжгийн багш Д.Ариунбадрал, Мөрөн сумын дуу
хөгжмийн багш А.Баяртуяа, Галшар сумын дуу хөгжмийн багш Г.Майнбаяр нар
тодорлоо.
Энэ
жилийн наадмын шилдгийн шилдэг “Гран при” шагналтнаар “Тэмүүжин” Цогцолбор
сургуулийн 12Б ангийн сурагч Дашнямын Маргад /эстрад дуу/ тодорлоо.
Наадмын хамтран зохион байгуулагчаар Ардын
дуу бүжгийн Хан Хэнтий чуулга, дэмжигчдээр УИХ-ын гишүүн Д.Гантулга, АЗДТГ,
БСУГ, ДЗМОУБ Бор-Өндөр 2 хөгжлийн хөтөлбөр, тус тус ажилласан бөгөөд мөн энэ
жилийн наадмыг Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ойн арга хэмжээтэй
давхцаж байгаагаараа онцлог болсон юм.
Наадмын Ерөнхий шүүгчээр Ардын дуу бүжгийн
Хан Хэнтий чуулгын дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Б.Энхбаяр, шүүгчээр
Монгол улсын төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч
Сэвжидийн Сүхбаатар, МУГЖ, Улаанбаатар чуулгын уртын дуучин Г.Хонгорзул, Монгол
улсын Консерваторийн дуулаачийн тэнхимийн эрхлэгч, МУСТА н.Чинзориг, Гэр бүл
хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Энх-Эрдэнэ нар ажилласан юм.