Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БАРИГДАНА

2018-05-22

НҮБХАС-ийн Жендэрийн мэргэжилтэн Б.Оюун, ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Байгалмаа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сургагч багш зэрэг албаны хүмүүс Хэнтий аймгийн удирдлагуудтай уулзан Хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулах асуудлаар орон нутгийн саналыг сонсон ярилцлаа.

 

Энэ үеэр уг төвийг байгуулахад шаардагдах засвар үйлчилгээний болон ажилтны цалин, үйл ажиллагааны, урсгал гэх мэтчилэн 4 зардлыг орон нутгийн төсөвт суулгаж өгөхийг хүсч байв.

 

Үүний дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд болон уг төвийн үйл ажиллагаанд тэргүүлэх үүрэгтэй оролцох Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Боловсролын байгууллагын удирдлагуудад нэгдсэн ойлголт, мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.

 

Сургалтаар Хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, ГХУСАЗСЗ-ийн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр барьж буй бодлого, ГБХ-ийн мөн чанар, хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн сэтгэл зүйн талаар мэдлэг мэдээлэл олголоо.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%