Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАТНОРОВ СУМЫН СОЁЛЫН ТӨВД ИЖ БҮРЭН КОМПЬЮТЕР ГАРДУУЛАВ

2018-05-22

2018 оны 5-дугаар сарын 19-ны өдөр Батноров сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит “Оюунлаг иргэн-бидний ирээдүй 2018” шатрын аварга шалгаруулах тэмцээн болж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нээлтэнд оролцлоо.

 

Нээлтийн үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан Батноров сумын Соёлын төвийн 30 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан иж бүрэн компьютер гардуулан өгөв.

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-эрдэнэ, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан болон бусад албаны хүмүүс 2018 оны 3дугаар сард “ЭРГЭХ ХОЛБОО-7” хөтөлбөрийн хүрээнд Батноров суманд ажиллах үеэр тус сумын Соёлын төвийн 30 жилийн ойд компьютер бэлэглэнэ гэсний дагуу энэ өдөр гардуулж байгаад таатай байгаагаа Соёлын төвийн ажилчид хэлж байлаа.

 



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%