Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудын хэрэгжилтийг орон нутагт хангах орон тооны бус зөвлөл ажиллаж байна

2018-05-22

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 233 дугаар тогтоолоор Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр баталсан ба тус хөтөлбөр болон Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудын хэрэгжилтийг орон нутагт хангах орон тооны бус зөвлөлийг аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулан ажиллаж байна.
Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын тушаалаар Дорнод аймагт Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад заасан хариуцлага хүлээлгэх эрх бүхий орон тооны бус улсын байцаагчид томилогдон ажиллаж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%