Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ЭРХ ЗҮЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-05-24

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба,  Эрх зүй, Нутгийн удирдлагын хороотой хамтран Нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр буюу тавдугаар сарын 24-ны өдөр дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амжилттай зохион байгууллаа. 
Өдөрлөгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, Нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамдорж нээж, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогцол, ИТХ-ын Төлөөлөгч, 16 дугаар хорооны Засаг дарга Т.Идэрцагаан, ИТХ-ын Төлөөлөгч Б.Цогцолмаа, Д.Мөнхтөр, В.Хүрэлбаатар, Д.Баянбат, Ц.Бугасүрэн, Б.Насанбат, Д.Мөнхчулуун, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат болон дүүргийн харъяа хэлтэс албадын удирдлагууд оролцов.

Өдөрлөгийн үеэр дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэс болон Нийгмийн даатгалын хэлтэс, Газрын албан, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсүүдийг хамруулан дүүргийн 10-19 дүгээр хорооны 100 гаруй иргэдэд мэдээ мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан юм. Хэлтэс, албаны албан хаагчид өөрсдийн эрхэлсэн ажлын хүрээнд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, иргэдээс хуудсаар санал авснаас гадна мэдээ мэдээлэл зөвлөгөө өгч, хэрэгцээт гарын авлага, тараах материалаар хангаж ажиллав.  

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХОРОО









Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%