Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрийн удирдлагын мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө сургалтанд хамрагдлаа.

2018-05-25

2018 оны 05 сарын 21-24 ны өдрүүдэд Удирдлагын академид 2018 онд улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх сургалт, судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу аймгуудын ИТХ-ын ажлын албаны ахлах ажилтнуудын "Нутгийн өөрийн удирдлагын мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө" сэдэвт богино хугацааны танхимын сургалтанд Дундговь аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан Ж.Түмэндэлгэр  хамрагдлаа. Уг сургалтаар төрийн албаны шинэчлэл, хөгжлийн бодлого төлөвлөлтийн үзэл баримтлал төсвийн ил тод байдалд ИТХ-аас хэрэгжүүлэх хяналт, бодлогын баримт бичгийн боловсруулалт, түүнд тавигдах шаардлага зэрэг сэдвүүдээр Удирдлагын академийн эрдэмтэн багш нар лекц, ярилцлага хийлээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%