Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЭНТИЙ АЙМГИЙН ИТХ ХОШОЙ АВАРГААР ТОДРОВ

2018-05-28

ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫХАН ХОШОЙ АВАРГААР ТОДРОВ.


 Зүүн бүсийн аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаныхны зөвлөлдөх уулзалт 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.


Уг зөвлөгөөн өнгөрсөн онд Дорнод аймагт явагдсан бол 5-дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зохион байгуулагдаж   Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ажлын албаныхан оролцон, санал бодол, ажлын туршлагаа хуваалцаж, улмаар гар бөмбөг /холимог/, хийн буудлага /3 эмэгтэй, 3 эрэгтэй/, дартс /багаар/, ширээний теннис /эрэгтэй, эмэгтэй/ гэсэн төрлөөр явагдаж,  Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны баг хамт олон 2 алт, 3 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэлж Цом хүртэн Зүүн бүсийн хошой аваргаар тодорлоо.


 














Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%