Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭХИЙН АЛДАР ОДОНГООР 259 ЭХ ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2018-06-04

2018 ОНД ЭХИЙН АЛДАР 1,2 ДУГААР ОДОНГООР 259 ЭХ ШАГНАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 72дугаар зарлигаар Хэнтий аймгийн хэмжээнд Эхийн алдар 1дүгээр зэргийн одонгоор 17, 2 дугаар зэргийн одонгоор 242 эх шагнагдаж байгаа бөгөөд өнөөдөр Хэрлэн сумын 76 эхэд аймгийн удирлагууд гардуулан өглөө. Маргааш 6 дугаар сарын 1, Хүүхдийн баярын өдөр, Бүх ээжүүд, эхчүүддээ бяцхан үрсдээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг хүргэж эрүүл энхийг хүсье!

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ...









Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%