Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮҮХДИЙН БАЯР ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД ЭХЛЭВ

2018-06-04

ШИНЭХЭН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНДЭЭ ХҮҮХДИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

 

2018 оны “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хэрэгцээгүй байсан талбайг ашиглан аймгийн хэмжээний байгууллагуудын хамтын хүчээр шинэчилэн засварлаж “Хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн” байгуулан Хэнтийчүүд хүүхдийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэлээ.

 

Энэ өдөр уг цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийг хамтатган хийсэн бөгөөд “Их хаадын тамга”-ны хөшөөний нээлтийн үйл ажиллагаа болж аймгийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс тууз хаачлан нээсэн юм.

 

6-р сарын 1-ний өдрөөр хүүхэд багачуудад зориулсан олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулж бяцхан үрс минь аз жаргалтай тэнүүн дэлгэр хүүхдийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэв.


 









Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%