Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Удирдлагын академийн 2014-2015 оны хичээлийн жилийн 'намар”-ын элсэлтийн зар

2014-09-05

Мэргэшүүлэх дипломын сургалтын 2014-2015 оны хичээлийн жилийн 'намар”-ын элсэлтийн зар


Элсүүлэх мэргэшлийн чиглэл, суралцах хэлбэр:

  • Ÿ Төрийн удирдлага – өдөр, гараг, улирал
  • Ÿ Бизнесийн удирдлага – өдөр, гараг, улирал
  • Ÿ Нийгмийн удирдлага – улирал

Элсэгчдэд тавих шаардлага:

  • Бакалавраас доошгүй боловсролтой байх;
  • Магистрын “гараг”-ийн сургалтад элсэгч 2-оос доошгүй жил ажилласан байх;
  • ŸАкадемийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгсөгч магистрын сургалтад элсэх бол мэргэшүүлэх дипломын сургалтын голч дүн 3,2-оос доошгүй байна.

Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

  1. Ÿ  Иргэний үнэмлэх (эх хувь)
  2. Ÿ  Бакалаврын зэргийн диплом, хавсралт (эх хувь)
  3. Ÿ  Академийн мэргэшүүлэх дипломын сургалтыг төгсөгч бол диплом (эх хувь)
  4. Ÿ  Бүртгэлийн  хураамж— 15000-25000 төгрөг

Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа

- Улаанбаатар хотод 2014.09.17-30-ны ажлын өдрүүдэд 09:00-12:00, 13:00-17:00 цагт Удирдлагын Академийн хичээлийн төв байрны 207б тоотод

- Орон нутагт 2014.09.22-2014.10.03ы ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд тус тус бүртгэнэ.

Элсэлтийн шалгалт 2014.10.05-ны Ням гарагт болно.

Элсэлтийн шалгалт авах чиглэл:

  • Төрийн удирдлага — Төрийн удирдлага, эрх зүйн мэдлэг, Ерөнхий мэдлэг
  • ŸНийгмийн удирдлага — Нийгмийн салбарын удирдлага, эрх зүйн мэдлэг, Ерөнхий мэдлэг
  • ŸБизнесийн удирдлага — Эдийн засгийн мэдлэг, Ерөнхий мэдлэг

Сургалтын төлбөр

  • Ÿ  Мэргэшүүлэх дипломын сургалтын “Өдөр”-ийн хэлбэр: Сургалтын нийт төлбөр 1’785’000 төгрөг
  • Ÿ  Мэргэшүүлэх дипломын сургалтын “Гараг”-ийн хэлбэр: Сургалтын нийт төлбөр 1’995’000 төгрөг
  •   Мэргэшүүлэх дипломын сургалтын “Улирал”-ын хэлбэр: Сургалтын нийт төлбөр 1’890’000 төгрөг

Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын улирал”-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах ангид элсэлтийн шалгалт өгч, өндөр оноо авсан төрийн  жинхэнэ албан  хаагчдаас сонгон шалгаруулж Засгийн газрын тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт сургалтын төлбөр багтана.

Мэргэшүүлэх дипломын сургалтын Өдөр”, “Гараг”-ийн сургалтад Улаанбаатар хотоос, “Улирал”-ын сургалтад орон нутгаас сонсогч элсүүлнэ.

Холбоо барих утас:

70132094; 70132174

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%