Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2018-06-07

2018.6.1

2018 оныг сумын хэмжээнд "Гэр бүл- Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Нээлтийн арга хэмжээг нээж сумын Засаг дарга М.Болд хүүхэд багачууд эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.

·         108 ээжийн цацал өргөх ёслол / сумын Тоонот толгойд тус арга хэмжээ зохион байгуулагдлаа/



·         Алдарт эхийн одон гардуулах арга хэмжээ / сумын хэмжээнд нийт 9 ээж алдарт эхийн 2-р зэргийн одонгоор шагнагдсаныг сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид гардуулан өгсөн  бол сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс 3 ээжийг дархан бэрээр өгрөгмжлөн энгэрийн тэмдэг дурсамж хадгалуулав./



·         Жаргалтай үрс баярын тоглолт


·         Хүүхдийн дундах спортын тэмцээн уралдаанууд


   Мөн ХААН банкны Батширээт тооцооны төв нь ЕБС-ийн сурагчдын дунд талбайн гар зургийн уралдааныг ЕБС болон ЗДТГазартай хамтран ивээн тэтгэж зохион явууллаа.
      Шалгаруулалтыг агуулга, дүрслэл, өнгө, гүйцэтгэл гэсэн үзүүлэлтэнд тулгуурлан 0-5 оноо өгч дүгнэж байр эзлүүлсэн болно.

             Бага анги буюу 1-5 анги:

·         1-р байр Б. Нарансолонго 5а анги

·         2-р байр Ш.Анужин 5б анги

·         3р байр Н.Анаргоо 1а анги
        Дунд анги буюу 6-9 ангийн сурагчдаас

·         1-р байр Ц. Отгончимэг 9б анги

·         2-р байр Б. Болор 9б анги

3-р байр Бо. Сувд-Эрдэнэ нар шалгарсан байна.



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%