Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОТ БАЙГУУЛАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДАВ

2018-06-06

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо зургаадугаар сарын 6-ны өдөр хуралдаж Чингэлтэй дүүргийн дахин төлөвлөлт, Сервис центр, Сэлбэ дэд төвийн хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл авлаа. 
Хуралд тус хурлын хорооны дарга Б.Насанбат, Төлөөлөгч Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн, дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга н.Нацагдорж, мэргэжилтэн Б.Алтансүх нар оролцов. 

Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол  агаар,хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэргжиж байгаа "Сэлбэ" Дэд төв болон "Сервис центр " буюу Инженерийн төвлөрсөн хангамж бүхий төв төслүүдийн үйл ажиллагаа,хэрэгжилтийн явц байдлын талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Гэр хорооллын Дэд бүтцийн газрын мэргэжилтэн н.Түвшинжаргал, н.Тулгабат болон "Сэлбэ" дэд төвийн Төслийн инженер н.Жаргалсайхан нар дэлгэрэнгүй танилцуулга хийж,хурлын хорооны гишүүдийн асуултанд хариулт өгөв. 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%