Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ЗУРГААДУГААР ХУРАЛДААНААР 6 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭВ

2018-06-08

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит зургаадугаар хуралдаан өнөөдөр буюу зургаадугаар сарын 08-ны өдөр  болов. Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Л.Баярсайхан, Х.Алтаншагай, Н.Сайнболд нар оролцож,  цаг үеийн холбогдолтой 5 асуудал хэлэлцэн баталлаа. 

Өнөөдрийн хурлаар Төрийн дээд шагнал, цол, одон медалиар шагнуулахаар үндсэн байгууллага хамт олон, хорооноос тодорхойлогдож ирсэн 87 иргэний материалыг ИТХ-ын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат Тэргүүлэгчдэд танилцуулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжлахаар болов. Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон”-гоор 24 иргэнийг, “Хүндэт өргөмжлөл”-өөр 8 иргэнийг  шагнаж урамшуулах тогтоол батлагдлаа. 

Мөн үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотын Синжан дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот,  Япон Улсын Нийгата мужийн Госен хотод  албан томилолтоор ажилласан багийн ахлагчид Тэргүүлэгчдэд тайлан мэдээлэлээ танилцуулсан юм. Албан томилолтын хүрээнд байгуулсан санамж бичиг болон цаашдын хамтын ажиллагааны талаар дүүргийн Засаг даргад хурлын тэмдэглэлээр чиглэл хүргүүлэхээр шийдвэрлэлээ. 
Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган 2018 оныг “Өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт зуны түр худалдаа эрхлэх газрын байршил, үйл ажиллагааны чиглэлийн төслийг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулав. 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%