Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Чойбалсан хотод шинээр 550 замын гэрэлтүүлэг хийгдэж байна.

2014-09-05

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төв замын дагуух гэрэлтүүлгийг шинэчлэхээр болсон билээ. Тэгвэл энэхүү ажлыг Чойбалсан хотын “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ төв зам дагуу 450 ширхэг гэрлийн шон, төмөр замын чиглэлд 100, нийт 550 гэрлийн шонг байрлуулахаар ажлаа эхлүүлээд байна. Өнөөдөр Бумбатын хотхоны баруун тал, Магнай трейд шатахуун түгээх станцын баруун талаас анхны шонг байрлуулж, цаашид төв замын 2 талаар гэрлийн шон байрлуулах юм байна.

Чойбалсан хотын өдөр 2014.09.28-ны өдөр болохтой холбогдуулан баярын өмнө гэрлийн шон байрлуулах ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 19
11 / 58%
8 / 42%