Ахмадын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны
6-р сарын 26-28-ны өдрүүдэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион
байгуулна.
Тэмцээн 1. Нийтийн бүжиг /хосоор/, 2. Хийн дасгал /12
ахмадын бүрэлдэхүүнтэй багаар/, 3. Явган аялал /12 ахмадын бүрэлдэхүүнтэй
багаар/ гэсэн 3 төрлөөр явагдах юм.
Энэхүү тэмцээн нь Хэнтий аймгийн Ахмадын байгууллагын үйл
ажиллагааг дэмжих, чадавхжуулах, “Ахмад настны тухай” хуулийн хэрэгжилтэд
үнэлэлт дүгнэлт өгөх, ахмадуудын нийгмийн идэвхийг сэргээх, “Эрүүл мэнд, хөгжил
хөдөлгөөн” дэд хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулагдана.