“ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД БАГИЙН ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН
АХЛАГЧИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Энэхүү сургалтыг
Аймагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр
бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууллаа.
Сургалтын эхэнд
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хууль эрхзүйн асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл
“ГХУСАЗСЗ-ийн 2017он, 2018 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны
тайлан”-г танилцуулав.
Сургагч багшаар
Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээнлэнгийн захирал Б.Жавзанхүү, Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын
сургалт судалгаа мэдээллийн төвийн ахлах ажилтан Г.Ойнбаяр нар ажиллалаа.
Сургалтад нийт 18
сум, 2 тосгоны нийт 65 багийн Засаг дарга, 17 нийгмийн бодлогын мэргэжилтнүүд
оролцсон юм.
Тус сургалтад оролцогчид Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Залуучуудын хөгжлийн
дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг баг суманд хэрэгжүүлэх, хангах, хамтын
ажиллагааны хүрээ, арга зүйн талаар зөвшилцөж, чадваржуулах ажлыг зохион
байгуулах юм.