“МОНГОЛ УЛСАД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХЭД ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЧАДАВХИ, УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
“Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх, хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх” сэдэвт сургалт болж байна.Сургалтын зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа холбоог хангаж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд ажилтнуудад зөв хандлагыг төлөвшүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд чиглэгджээ.
Сургалтанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Хишигтогтох, аймгийн цагдаа, шүүх, прокурор болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
СУРГАЛТ 2 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 19