Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​ГАДААД ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАГДЛАА

2018-06-13

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит долоодугаар хуралдаан өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-ны өдөр хуралдаж Чингэлтэй дүүргийн гадаад харилцааг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг батлах, Зуны түр худалдааны байршил, үйл ажиллагааны чиглэл тогтоох, Шагналд уламжлах тухай 3 асуудлыг хэлэлцэн батлав. Хуралд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тэргүүлэгч С.Амарбаясгалан, Б.Батхуяг, Х.Алтаншагай, Ц.Дуламжав, ИТХ, Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо. 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Нийслэлийн Чингэлтэй дүүргийн гадаад харилцааг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн төслийг танилцуулж, хуралд оролцсон Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар батлагдав. Үндсэн 4 зорилт бүхий энэхүү бодлогын баримт бичиг нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан нэгтгэх, зохицуулах, нэг цонхны бодлогын хүрээнд дүүргийн гадаад харилцааны идэвхтэй, нээлттэй, эрх тэгш, тогтвортой бодлогыг өргөжүүлэн хөгжүүлэх болон үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй гадаадын эдийн засаг, соёлын нөлөөллөөс дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган дүүргийн нутаг дэвсгэрт зуны түр худалдаа, үйлчилгээ эрхлэх газрын байршил, үйл ажиллагааны чиглэл тогтоох талаар, ИТХ-ын Ажлын албаны Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат “Шагналд уламжлах тухай” асуудлыг тус тус танилцуулж Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. 

Хэлэлцсэн асуудлын хүрээнд ИТХ-ын Тэргүүлэгчид дүүргийн нутаг дэвсгэр дэх нийт 37 байршилд зуны түр худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэлээ. Мөн Засаг даргын Тамгын газраас Төрийн дээд шагнал, цол, одон медалиар шагнуулахаар үндсэн байгууллага хамт олон, хорооноос тодорхойлсон 13 иргэний материалыг дэмжиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд уламжилсан тогтоол тус тус батлагдав. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%