Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ АЧТАНГУУДАА ХҮНДЭТГЭЛЭЭ

2018-06-14


 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зургадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон зарласан байдаг бөгөөд хур бороо хайрласан энэ өдөр учирч болох аюул амь насыг хамгаалж байдаг аймгийн Цусны доноруудаа хүндэтгэлээ.

Манай аймгийн хэмжээнд 840 гаруй донор байдгаас 35-аас дээш удаа цусаа бэлэглэж, 100 гаруй хүний амь насыг аварсан Монгол Улсын хүндэт донор 62 байдаг ажээ.

            Энэхүү Дэлхийн цусны донорын өдрөөр эрдэнэт хүний амь насыг аврахын төлөө халуун цусаа харамгүй хайрласан хүмүүнлэг тусч сэтгэлийг нь өндрөөр үнэлж,  Ц.Отгонбаяр, Х.Мөнгөн, Ц.Нарантуяа, Ө.Эрдэнэчимэг, Ч.Төмөрбаатар, С.Батболд, М.Мөнхбат нарын 7 иргэнийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хүндэтгэл, мөнгөн шагналаар шагнасныг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ гардууллаа.

Мөн энэ үеэр Монгол улсын “Хүндэт донор” цол тэмдэгээр 2, Хан Хэнтийн алдартан тэмдэгээр  4,  “Чингис хотын хүндэт тэмдэг“-ээр 5,  “Нигүүлсэл мөнгөн медаль” цол тэмдэгээр 4 донорыг тус тус шагнасан байна.

Тангараг өргөсөн эмчийн нэгэн адил тамын хаалгыг таглаж зогссон мөнх тэнгэрийн элч, хариу нэхдэггүй ачтан хүмүүнлэг энэрэнгүй баатруудын хөдөлмөр зүтгэлийг хөх тэнгэр ч хураараа мялаав.

ТАНЫ БЭЛЭГЛЭСЭН ДУСАЛ ЦУС ГУРВАН ХҮНИЙ АМИЙГ АВАРНА...






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%