Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​“МИНИЙ ГУДАМЖ-ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛГҮЙ ГУДАМЖ” АЯНЫ ҮР ДҮНГ ТООЦОХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАВ

2018-06-14

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан зургаадугаар сарын 14-ны өдөр болж цаг үеийн холбогдолтой 6 асуудал хэлэлцэн батлав. 
Хуралдаанд дүүргийн ИТХ-н дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Одхүү, дүүргийн Прокурорын газрын дарга, зөвлөлийн гишүүн Д.Булганцэцэг, дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн О.Амарсанааг төлөөлж Д.Эрдэнэбат, Онцгой байдлын хэлтсийн дарга С.Эрдэнэбаяр, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Ганболд, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  Д.Хишигбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн  М.Цэцэгээ, Эрүүл мэндийн төвийн дарга, зөвлөлийн гишүүн Ц.Лхагва,  Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн Г.Батмөнх,  зөвлөлийн нарийн бичгийн дарга, зөвлөлийн гишүүн  Б.Отгонгэрэл нар оролцлоо. 

Зөвлөлийн гишүүд өнөөдрийн хуралдаанаар Хороодын Урьдчилан сэргийлэх баг, Хэв журмын урамшилт эргүүлүүдийн ажлыг дүгнэж, 5 дугаар сарын урамшуулал олгох, Хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн 5 дугаар сарын урамшуулал олгох, Ажлын хэсэг байгуулах, Зардал гаргах тухай асуудалыг тус тус хэлэлцэн батлав. Мөн үеэр Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх 5 сарын мэдээлэлтэй танилцлаа. 

Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 1-19 дүгээр хороодын гудамж, байрны нийтийн эргүүлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, “Хулгайлах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийтийн эргүүлүүдийн дунд зарласан “Миний гудамж-Гэмт хэрэг зөрчилгүй гудамж” аяны үр дүнг тооцох, манлайлан ажилласан иргэдийг шалгаруулах ажлын хэсгийг ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбатаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлав. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%