Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2018-06-27

Хэнтий аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих орон тооны бус иргэний зөвлөлийг 2018 оны 6-р сарын 5-ны өдрийн 32 дугаар тогтоолоор  гишүүдийг   Г.Сайнбаяр, Д. Сайнболд, О.Энхтунгалаг Н.Зүмбэрэл, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй томилсон.           

Тэгвэл энэхүү зөвлөл нь өнөөдөр буюу 2018 оны 6-р сарын 27-ны өдөр анхны хурлаа хийснээр Зөвлөлийн даргаар Г.Сайнбаярыг томилон цаашид хийх үйл ажиллагааны төлөвлөгөө болон Цагдаагийн байгууллагатай танилцах өдрөө товлолоо.

Тус Зөвлөл нь иргэн таны өмнөөс Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавин ажиллах юм.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%