Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АХМАДУУД ЧУУЛАВ

2018-06-27

Монголын Ахмадын байгууллага иргэддээ үйлчилдэг ТББ болж үүсэн хөгжсөний 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Тэгвэл энэхүү Аймгийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнийг Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор зохион байгуулж, тэмцээнийг 3 төрөлд явуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр Чингисийн талбайд нээлтээ хийлээ.

Энэ үеэр нийт 15 сумын 200 гаруй ахмадууд хуран цуглаж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг даргатай уулзаж санал бодлоо солилцсон юм.

Мөн энэ үеэр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн  талаар, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс Тэтгэвэр тэтгэмжийн тухай ахмадуудаа танилцуулж ажиллалаа.

Маргааш буюу 2018 оны 6-р сарын 27ноос эхлэн Нийтийн бүжиг /хосоор/, Хийн дасгал /багаар/, Явган аялал /багаар/ зэрэг тэмцээнүүд явагдаж сум сумаас хүрэлцэн ирсэн ахмадууд маань нөхөрсөгөөр өрсөлдөх ажээ.

 

 

 





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%