Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ

2018-06-27

Аймгийн ИТХ-ын даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 29 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Батширээт сумын нутаг дэвсгэрт орших Гутайн даваанд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Мөн байгалийн өнгөт чулууг хууль бусаар олборлож байгаа Батноров сумын Шаварт, Овоотын шил, Бүргэдийн өвөлжөөнд очиж бодит нөхцөл  байдалтай танилцсан бөгөөд Ажлын хэсэг дүгнэлт, танилцуулгаа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулах ажээ.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%