ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТТЭЙ ТАНИЛЦЛАА
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн зарцуулалтын хяналтын хорооны дарга Төлөөлөгч С.Мөнгөнсар, хорооны гишүүд Б.Батхуяг, С.Энхтайван, С.Отгонсүрэн, Ш.Батсүрэн нар зургаадугаар сарын 26-ны өдөр хорооны батлагдсан төлөвлөгөөний дагуу дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа төлөвлөгөөний биелэлттэй танилцлааХэлтсийн үйл ажиллагаа болон татварын орлого бүрдүүлэлтийн талаар хэлтсийн дарга М.Болдбаатар танилцуулж, холбогдох тасгийн дарга татварын төлөвлөгөөний биелэлт, өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан санал солилцлоо.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8